Баянжаргалан суманд 75 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-02-12 10:39:51

Төв /МОНЦАМЭ/.  Аймгийн ИТХ-аас баталсан  “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Хүүхдэд ээлтэй дотуур байр” дэд хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 798 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн ортой дотуур байр барьж, гахай жилийн босгон дээр ашиглалтад орууллаа.

Дотуур байрны иж бүрэн тавилга, тоног төхөөрөмжийг БСШУСЯ болон аймгийн Засаг даргын санхүүжилтээр бүрэн шийдвэрлэсэн байна. Шинэ дотуур байр сурагчдын амрах өрөөнөөс гадна давтлагын, тоглоомын, охидын, алжаал тайлах, 6 настнуудын өрөө  тус тусдаа ажээ. Мөн усанд орох газар, хувцас угаалгын өрөөтэй юм. Шинэ байр ашиглалтад орсноор дотуур байранд орох хүсэлтэй сурагчдыг 100 хувь хамруулах боломжтой болжээ.


Аймгийн Засаг даргаас дээрх бодлогын хэрэгжилтийг хангахаар “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” 4 дэд хөтөлбөрийг захирамжаар батлан ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ