Давсны хэрэглээгээ бууруулахыг уриалав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-02-12 18:50:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас ард иргэдийг давсны хэрэглээгээ багасгаж амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт таван граммаас бага давс хэрэглэхийг зөвлөсөн бол Нийгмийн эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар манай улс ялангуяа баруун бүсийн аймгийнхан 15,4 граммд хүрчээ. Тиймээс тус аймгийн Эрүүл мэндийн газраас давсны хэрэглээгээ бууруулж эрүүл зөв амьдралын хэвшилтэй болохыг ийнхүү уриалсан байна.

Давсыг их хэрэглэснээр халдварт бус өвчин ялангуяа цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, таргалалт, бөөрний чулуу, яс сийрэгжилт гэх мэт олон өвчин үүсэхэд нөлөөлдөг ажээ.



 

Холбоотой мэдээ