Сурагчид дөрвөн долоо хоног бямба гарaгт хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-12 18:43:16

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэвийн явагдаж байна. 

БСШУСЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацааг тодорхой хуваарийн дагуу гаргасан байдаг. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралт  12 дугаар сарын 29-нөөс  01 дүгээр сарын  21-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн. Гэвч аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулиудыг  2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ийг дуустал, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-25-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоосон юм. Дээрх амралтын хугацаанд хичээллэх байсан 10 өдрийн хичээлийг 4 долоо хоногийн бямба гарaгт агуулгаар нь нөхөж хичээллэнэ гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.  

                                                                                                              Н.Лхагва

 

 

 

 


Холбоотой мэдээ