Хөөмийн наадам зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн засаг даргын захирамжаар Соёлын тухай хууль аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймагт Олон улсын Хөөмийн 4 дүгээр наадам зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсгийн даргаар аймгийн засаг даргын орлогч Ч.Чинбатыг томилж, гишүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын өвийн хэлтсийн соёлын биет бус өвийн бодлолго зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Цэндсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн “Монгол хөөмий” холбооны тэргүүн А.Цэдэн иш, Дэлхийн хөөмийн холбооны тэргүүн Д.Хосбаяр, аймгийн засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар,Боловсрол, соёлын газрын дарга Б.Ундрах, Хөгжимт драмын театрын дарга М.Баатар нар ажиллахаар болжээ.
А.Бямбасүрэн