Ховд аймгийн Татварын хэлтсийн шинэ байр ашиглалтад оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Харилцагч, татвар төлөгчдийн болон ажиллагсдын тав тухтай орчин бүрдүүлсэн, орчин үеийн стандартад нийцсэн Татварын хэлтсийн шинэ байр ашиглалтад орлоо.
Аймгийн Татварын хэлтсийн конторын барилгын угсралтын ажлын зураг төсвийг 2003 онд “Алтайн газрын хүч” ХХК боловсруулсан бөгөөд 2018 онд зарлагдсан нээлттэй тендер шалгаруулалтад “Буянтын боргио” ХХК шалгарч, улсын төсвийн 1 тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна.
Н.Лхагва