Шилийн богд дээр 4000 гаруй хүн гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-14 11:31:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймныг монголчууд ихээхэн дээдэлдэг. Энэ өдөр Богд хааны ордон музейд Цагаан дарь эх бурхны хөргийг бүтээдэг бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд, Алтан овоонд эргэл мөргөл хийхээр олон түмэн зорьдог болсон байна.

Өчигдөр буюу шинийн 8-нд 800 гаруй машин хөлөглөсөн 4000 орчим хүн Шилийн богдын оройд гарчээ. Энэ үеэр цагдаагийн газрын алба хаагчид 24 цагийн турш байнгын болон түр пост гаргаж хянаж шалгаж ажилласан байна. Орон нутгийн замд осол, гэмт хэрэг гараагүй байна. Харин согтуугаар жолоо барьсан зөрчил нэгийг илрүүлэн, зөвшөөрөлгүй авч явсан галт зэвсэг 1, сум 5 ширхгийг хураан авч, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар 75 жолоочийг 3 сая 525 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Холбоотой мэдээ