Нуурын гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул
/МОНЦАМЭ/. Дархан-Уул
аймгийн ОБГ-аас Нуурын гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт
зохион байгуулав.
Уг дадлага, сургалт Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших "Түшиг-Уул" ХХК-ийн Хиймэл нууранд явуулсан байна.
Дадлага, сургалтыг зохион байгуулснаар болзошгүй аюулт үзэгдлийн үед гамшгаас хамгаалах алба,
мэргэжлийн анги, ОБГ-ын бэлтгэл бэлэн байдал, салбар дундын хамтын ажиллагааг
сайжруулахад оршдог ажээ. Энэ үеэр хээрийн радио станцыг ажиллагаанд бэлдэх, ослын талбайн гадна хамгаалалтад авах, нэрвэгдэгсдийг нуурын гүнээс гаргах, тэдэнд эмнэлгийн тусламж,
үйлчилгээ үзүүлэх, зөөвөрлөх, сэтгэл зүйг дэмжих үйл ажиллагааг явуулж, дулаан байр, хоол хүнс, хувцсаар хангах, нуурын усанд живсэн
авто машинд холболт хийж татан гаргах, хэргийн газарт, хэрэг бүртгэлийн үйл ажиллагааг явуулах зэргийг үзүүлэх дадлага, сургалтын ажлууд зохион
байгуулагджээ.
Тус
ажиллагаанд аймгийн ОБГ болон Цагдаагийн алба хаагчид оролцсон байна.
Дадлага,
сургалтын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын засаг
даргын орлогч Б.Батбаяр, ОБГ, Цагдаагийн газрын удирдлагууд үзэж сонирхжээ.