Монголын соёл, урлаг, хөгжим судлалын шинэ номуудыг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-02-17 17:34:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СУИС-аас соёл, урлаг, хөгжим судлалын арваад номыг шинээр эмхлэн гаргаад байна.

Үүнд “Соёл урлагийн тайлбар толь”, хээ судлалын түүхэн өвийн “Түмэн хээ” тэргүүн дэвтэр, “Монгол болон дорно дахины бурхан шашны өв: XYII-ХХ зуун”, “Дууны найруулга”, “Утга зохиол судлал шинжлэл: Театрын хил хязгаарыг давахуй”, “Нүүр хувиргах урлаг”, “Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээл” зэрэг номууд багтаж байна. Жишээ нь, “Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээл” цувралд хөгжмийн зохиолч Г.Цэндорж, Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Б.Шарав, Д.Цогтсайхан, С.Соронзонболд, Б.Мөнхболд, О.Эрдэнэбат, Д.Ариунболд, Ц.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Б.Мэнд-Амар нарын нийт 56 бүтээл оржээ.

Соёл урлагийн тайлбар толь” номын “Музейн боть нь хүүхэд залуучууд, эрдэмтэн судлаач, цуглуулагч, өв шинжээч, арт дилер, музейн ажилтан, хяналт шинжилгээ, гаалийн албан хаагч нарт зориулж манай улсын музейн байгууллага, соёлын өв, музейтэй холбогдох эрхзүй, ном сэтгүүл, үзэсгэлэн, хүмүүс, нэр томьёо, түүх, хөшөө дурсгал, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн тухай тайлбарласан лавлагаа-судлал-танин мэдэхүй-сурталчилгаа орсон гэрэл зурагтай толь бичиг юм.

СУИС-иас эрхлэн гаргасан дээрх арван шинэ номыг нээх ёслол хоёрдугаар сарын 18 буюу ирэх даваа гарагт болох гэж байна. 

Холбоотой мэдээ