Агаарын чанар сайжруулах бүс тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 12:27:46

Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Ховд аймгийн засаг даргын хамтарсан тушаал, захирамж гарчээ.

Ховд аймгийн Жаргалант сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд  Буянт, Бугат, Магсаржав, Жаргалан, Алагтолгой, Цамбагарав, Рашаант  багууд хамрагдах аж.

Дээрх багуудын засаг дарга агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл, өрх, иргэн, аж ахуй нэгж байгууллагын бүртгэлийг гаргаж, бүртгэлийн мэдээллээ  жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо, агаарын чанарын албанд хүргүүлэх үүрэг хүлээжээ.

Харин аймгийн агаарын чанарын алба агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, аж ахуй нэгж, байгуулгын мэдээллийн санг хөтлөн явуулна.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэмд агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллага нь стандартын шаардалага хангасан дэвшилтэд техник технологи бүхий бүтээгдэхүүн хэрэглэхийг журмаар зохицуулахаар тусгажээ.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ