МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

ЗАВХАН: Улиастай бол эртний хотуудын нэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-14 13:56:49

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймагт эртний хотын туурь, балгас, сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, XVIII зууны үеийн цэргийн цайз, хүрээ хийд, дуган, сүмийн туурь бүхий 100 шахам түүх дурсгалын өв хамгаалалтад байна.


Үүний нэг нь аймгийн төв Улиастай хот юм. Улиастай нь Монгол нутаг дахь эртний түүхтэй хотуудын нэг.


МУИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, дэд профессор, “Завхан судлал төв”-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, "Бидний судалгаагаар одоогоос 2147 жилийн тэртээ, МЭӨ 123 онд Улиастайд хот байгуулан суурин амьдралыг бий болгож эхэлсэн тухай мэдээ бий. Энэ тухай Хятадын Хан улсын түүхийн зохиол “Түүхэн тэмдэглэл”-д үлдсэн байдаг. Мөн бид 2015 онд Улиастайд хайгуул судалгааны ажил хийж байхдаа, Улиастай дахь Сангийн хотын туурь нь эртний улбаатай хуучин хотын туурийн нэг хэсэг дээр үүссэн болохыг судлан олж тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, Манж Чин гүрний эрх баригчид 1733 онд Сангийн хотоо Улиастайд байсан хуучин хотын нэг хэсэг дээр барьсан гэсэн үг” хэмээн мэдээлэв. 

Сангийн хотын зураг

Холбоотой мэдээ