Бүх оддын тоглолтод Л.Жеймсийн баг тэргүүлжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-02-18 15:38:58

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Хойд Каролина муж улсын Шарлотт хотноо зохион байгуулсан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ Бүх оддын тоглолтод Леброн Жеймсийн баг тэргүүлэв.


Тус тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Кевин Дюрант шалгарсан бөгөөд тэрбээр тоглолтын үеэр 15 удаа довтолсноос 10 нь амжилттай болж, багтаа нийт 31 оноог авчирсан байна. Мөн тэрбээр, NBA-ийн түүхэнд Бүх оддын тоглолтод дөрвөн удаа 30-аас дээш оноо авсан анхны тоглогчоор тодорсон бол хамгийн олон оноог Ианнис Антекокоунмпо /38 оноо/ авчээ.


Ташрамд дурдахад, Бүх оддын тоглолтын үеэр Греммийн шагналт Жанель Моне болон репэр Жермейн Ламар Коул нар уран бүтээлээ толилуулсан байна. 

Холбоотой мэдээ