Индиана Жонсын тухай шинэ кино 2019 онд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2016-03-16 13:55:46

НЬЮ-ЙОРК. /TASS/. Адал явдал хайгчийн тухай "Индиана Жонс" киноны тавдугаар анги 2019 онд дэлгэцнээ гарна. Энэ тухай уг киног бүтээж байгаа “Walt Disney” компани “Reuters” агентлагт мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, найруулагч Стивен Спилберг болон жүжигчин Харрисон Форд киноны зураг авалтад оролцож байгаа аж.

“Индиана Жонс: Алдагдсан хөлөг онгоцны эрэлд” хэмээх Индиана Жонсын адал явдлын тухай киноны эхний анги 1981 онд дэлгэцнээ гарсан бол 1984 онд “Индиана Жонс ба Хувь заяаны сүм”, 1989 онд “Индиана Жонс ба загалмайтны сүүлчийн аян дайн” ангиуд нь гарч байв. Сүүлийн буюу дөрөвдүгээр анги болох “Индиана Жонс ба Болор гавлын хаант улс” анги нь 2008 онд гарч байсан билээ.  Эдгээр бүх киног найруулагч Стивен Спилберг найруулж, гол дүрд нь жүжигчин Харрисон Форд тоглосон.

“Walt Disney” компани “Индиана Жонс” болон “Оддын дайн” цуврал киноны эрхийг эзэмшдэг “Lucasfilm” компанийг 2012 онд худалдан авчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ