Ухаалаг худаг ашиглалтад оруулснаар хөрөнгө санхүү хэмнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-20 17:13:07

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Сайншанд сумын ЗДТГ-аас Орон нутгийг хөгжүүлэх сангийн 16.9 сая төгрөгийн төсөвт өртгөөр сумын  хоёр, зургадугаар багийн 8, 18 дугаар ус түгээх байрыг ухаалаг төхөөрөмжтэй болгожээ.

Дээрх ажлыг “Баялаг говь” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн бол Сайншанд сумын айл өрхүүдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨХХК өөрийн 136.0 сая төгрөгийн хөрөнгөөр 17 ус түгээх байрыг ухаалаг болгосноор Сайншанд сум нийт 19 ухаалаг ус түгээх байртай болов.

Ухаалаг худгийн системд холбосноор хөрөнгө санхүүг хэмнэж, гэр хорооллын 2874 айл өрх цагийн хязгаарлалтгүйгээр карт уншуулж ундны усаа авах нөхцөл бүрдсэн юм. Худаг 24 цагийн хяналтын камер болон гэрэлтүүлэгтэй.

Холбоотой мэдээ