Улсын бүртгэлүүд цахимжих нь байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-24 10:36:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улсын бүртгэлийн газрын бүх үйлчилгээг наймдугаар сарын 1-нд бүрэн цахимжуулахаар төлөвлөөд байна. Улсын бүртгэлийн багц хуулийн журамд заасны дагуу улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах юм.

Энэ хүрээнд, Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэл 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжих юм байна. Цахимжуулах ажлын хүрээнд ирэх сарын 15-наас эхлэн иргэний үнэмлэх болон гадаад паспортыг онлайнаар захиалдаг болно. Түүнчлэн гадаад паспортын хугацаа дуусах дөхөж байгааг нь сануулж иргэний гар утсанд мессэж очин мэдээлэл өгөх болжээ.

Холбоотой мэдээ