Ховд Шонхорууд 12 дахь ялалтаа байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-26 11:21:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний лиг”-ийн эхний тоглолт тус тэмцээний онооны хүснэгтийг тэргүүлэгч Ховд Шонхорууд болон Хэнтий аймгийн багийн хооронд болж, Ховд Шонхорууд улирлын 12 дахь ялалтаа байгууллаа.


Тоглолтын эхний үед Хэнтий аймаг  11 оноогоор илүүрхсэн юм. Харин хоёрдугаар үед Шонхорууд оноог нөхөж улмаар таван онооны илүүтэйгээр тэмцээний эхний хагасыг дуусгав. Ингээд шийдвэрлэх хагаст Шонхорууд тэргүүн хэсгийн хүснэгтийг тэргүүлэх нь ойлгомжтой болов. Энэ тоглолтод Шонхорууд багийнхан холын зайн 20 шидэлтийг оновчтой гүйцэтгэж, “Үндэсний лиг”-ийн дээд амжилттай тэнцлээ. Тус тоглолтын шилдгээр 24 оноо, 12 самбар, 4 оновчтой дамжуулалт, 5  хаалт хийсэн Westley Hinton нэрлэгдэв.

Холбоотой мэдээ