Архангайн Дайчид баг 117:103-аар Мазаалай багийг хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-26 11:23:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний лиг”-ийн хоёр дахь тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Баянхонгор Мазаалай багийн хооронд болсон.


Тоглолтын эхний хагаст 56:55-аар Дайчид нэг оноогоор тэргүүлсэн бол шийдвэрлэх хагаст Дайчид улам илүүрхэж 117:103-аар хожлоо. Тэд ийнхүү улирлын 10 дахь ялалтаа авлаа. Дайчид шинэхэн будагтай талбайд 78 оноог, хурдан довтолгоогоор 42 оноо авсан нь тэдний хожлын гол шалтгаан байв.


Тус тоглолтод энэ улирлын хамгийн өндөр оноо болох, 38 оноог авсан лигионер төвийн тоглогч АJ West онцгойрч байв. Түүний хувьд онооноос гадна 17 самбар, 4 хаалт хийж будагтай талбайн хамгаалалт довтолгоог гайхалтай хийсэн.

Холбоотой мэдээ