Уулчин Д.Отгонхүү Эльбрусыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-17 17:14:03

Кавказын нурууны Эльбрус уулын 5642 м өндөртэй баруун оргилд гарах “X international Elbrus race-2015” уулын гүйлтийн олон улсын тэмцээнд манай уулчин Д.Отгонхүү оролцоно.

Энэ сарын 19-27-нд болох уг тэмцээнд ОХУ, АНУ, Казакстан, Беларусь, Франц, Ангол, Польш зэрэг 10 гаруй орны тамирчин ур чадвараа сорин өрсөлдөнө. Тус тэмцээний гүйлтийн тэмцээний сонгон шалгаруулалт энэ сарын 22-нд болж, тэнцсэн тамирчид эрхээ авах юм. Уулчин Д.Отгонхүүгийн хувьд Монгол Улсаас ганцаараа оролцоно. Европ тивийн ноён оргил Эльбрусын 5642 м өндөрт дөрөв дэх удаагаа зорчих гэж байгаа туршлагатай уулчин.

Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 11-14-нд Ховд аймгийн нутагт болсон Монгол Улсын гавьяат тамирчин , уулын спортын ОУХМ Т.Гүррагчаагийн нэрэмжит “Цамбагарав -2015” улсын аварга шалгаруулах тэмцээний соло хурдны авиралтад 2:07:00 цаг авирч, шинэ дээд амжилт тогтоосон юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд