“Спортын цогцолбор” тэмцээний аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-18 00:41:18

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Монгол цэргийн баяр”-ын өдрийг угтаж Дархан-Уул аймагт ажилладаг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Цогцолбор спорт”-ын тэмцээн болж дүнгээ гаргав.

Энэ жил 10 дахь удаагаа зохиогдсон уг тэмцээний нэг төрөл болох цэргийн үүрэгтнүүдийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгадаг “Марш тактикийн тэмцээн”-д аймгийн Цагдаагийн газар, Онцгой Байдлын газар, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх алба зэрэг долоон байгууллагын 80 орчим тамирчид оролцлоо. Тэмцээний дүн гарахад Зэвсэгт хүчний 330 дугаар анги тэргүүн байранд шалгарч ОБГ, ЗХ-ний 065 дугаар ангийн харьяа 322 дугаар салбар ангиуд удаах байр эзлэв. Бүтэн долоо хоногийн турш үргэлжилсэн “Спортын цогцолбор” тэмцээн нь буудлага, туухай өргөлт, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг 10 орчим төрлөөр явагдаж нийт 200 гаруй тамирчин оролцжээ. Ерөнхий дүнгээр Зэвсэгт хүчний 330 дугаар анги тэргүүн байрт шалгарч цомын эзэн болсон бол хоёрдугаар байрыг Цагдаагийн газар, гуравдугаар байрыг Хорих 445 дугаар ангиуд тус тус эзлэв. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баяраар зохиогдсон эдгээр тэмцээнд шалгарч байр эзлэсэн шилдгүүдэд аймгийн удирдлагууд шагнал гардууллаа. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ