Туркийг худалдааны хөнгөлөлтөөс хасах шийдвэрийг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-07 14:09:14

АНКАРА. /ТАСС/. Туркийг худалдааны хөнгөлөлтөөс хасах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шүүмжилжээ.


“АНУ-ын энэ шийдвэртэй холбогдуулан Турк улс бүх талын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Бид ийм зүйлд хэдийнээ дасчихсан бөгөөд хэн ч биднийг иймэрхүү байдлаар хүмүүжүүлэхгүй” хэмээн Туркийн төрийн тэргүүн “24 TV” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Турк болон Энэтхэг улсыг худалдааны хөнгөлөлтөөс хасах бодолтой байгаагаа Д.Трамп өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Туркийн асуудлаархи шийдвэрээ тэрбээр эдийн засгийн хөгжлийн түвшинтэй нь холбон тайлбарлажээ.


Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Турк улс Хөнгөлөлтийн ерөнхий системийн хөтөлбөрөөс гарсан. Турк улстай шударга, харилцан ашигтай худалдаа эрхлэх чиг шугамыг АНУ баримтална” гэжээ. 

Холбоотой мэдээ