ТӨВ: Шинэ жилийн баярыг олон нийтийг хамруулан тэмдэглэхгүй байхыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-12 09:04:48

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2072 дугаар захирамжаар шинэ жилийн баярыг олон нийтийг хамруулан тэмдэглэхгүй байхыг уриаллаа.


Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, аймгийн зарим сумын нутгаар цас их орж, өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байна. Мөн томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж алаг цоог түвшинд хүрсэн. Иймд 2025 оны шинэ жилийг олон нийтийг хамруулан өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриаллаа.


Хэрэв шинэ жил тэмдэглэх бол орон нутагтаа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээ сонгож үйлчлүүлэхийг хүсэж байна гэв. 

Холбоотой мэдээ