"Дархан бэр"-ээр 155 эх тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул
/МОНЦАМЭ/. Олон улсын
эмэгтэйүүчдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дархан сумын ЗДТГ-аас гурав
ба түүнээс дээш хүү дараалан төрүүлсэн эхчүүдийг "Дархан бэр"-ээр
өргөмжлөн алдаршуулдаг. 2011 оноос хойш нийт 1100 гаруй эх энэ эрхэм хүндтэй
шагналыг авсан бол энэ жил нийт 155 эх "Дархан бэр" тэмдгээр энгэрээ
мялаажээ.
Дархан
бэрээр тодорсон эхчүүдийн
хамгийн ахмад нь 76 настай байсан бол хамгийн залуу нь 24 настай байсан аж.
Энэ жилээс эхлэн уг шагналыг Дархан
сумын Засаг даргын шагнал болгосон. Шагналыг аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид,
орон нутгийн удирдлагууд болон багийн ИНХ-ын дарга нар гардуулан өгөв.