Монголын уран бүтээлчид Дэлхийн нүүдэлчний фестивальд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-11 20:24:30

ВАШИНГТОН. /РИА Новости/. Урлаг, хувцас урлалын “World folk vision” олон улсын их наадам Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод энэ сарын 9-19-ний хооронд болж байна. 

Наадмыг зохион байгуулагч нар дэлхийн 110 орноос үндэсний хувцас урлаачдыг урьсан бөгөөд шилдгийг шалгаруулах юм байна. Наадмын зорилго нь улс үндэстнүүдийг бахархлаар нь нэгтгэн, өв соёлоо хамтдаа хамгаалж, түгээн дэлгэрүүлэхийг уриалах аж.

Дэлхийн нүүдэлчдийн фестиваль "World Folk Vision"-д оролцохоор Монгол Улсаас Үндэсний урлагийн их театрын хөөмийч В.Батзориг, МУГЖ, уртын дууч С.Цогтсайхан, уран нугараач Б.Дашдэжид, "Сэмүүн" студийн найруулагч Б.Баяр, Монгол костюмсын түүхэн болон уламжлалт хувцсын загвар өмсөгч нар, Урлах эрдэм дээд сургуулийн багш, дизайнер Н.Нямцэцэг, Г.Оюунжаргал нар мордлоо. 



Холбоотой мэдээ