АНУ-д Морин хуурын олон улсын наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-11 20:03:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Морин хуурын чуулгын менежер Ж.Уугантуяа, уран сайхны удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч, удирдаач Н.Жигжиддорж, тус чуулгын үүсгэн байгуулагч Ардын жүжигчин Ц.Батчулууны гэргий Б.Алтантуул, морин хийлч Л.Болормаа нар АНУ-ыг зорив.Энэхүү наадам 14-ны өдөр  Мичиганы их сургуульд хийсэн уулзалтаар өндөрлөнө.

Манай морин хуурын чуулгын уран бүтээлчид АНУ-ын Мичиган мужид болох морин хуурын Олон улсын анхдугаар наадамд оролцох, Монголын уран бүтээлчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх юм байна. Олон улсын энэхүү наадмыг дэлхийн морин хуурын холбооны гишүүн, Морин хуурын чуулгын дэргэдэх "Хуурчийнхан" төвийн АНУ дахь салбарын тэргүүн Д.Уртнасан зохион байгуулж байна.

Наадмын үеэр, монгол үндэсний морин хуур хөгжмийг таниулах уулзалт, хурал, тоглолт болно. Мөн хуур тоглож сурч буй монгол болон гадаадын иргэдийн дунд насны ангиллаар ур чадварын уралдаан ч зохион байгуулах юм байна. 

Холбоотой мэдээ