Хөнгөлөлттэй нөхцөлөөр өвс, тэжээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-11 17:05:57

Архангай /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, гамшгийн үеийн бэлэн байдалтай газар дээр нь танилцлаа. Мөн Засгийн газрын шийдвэрээр 300 тонн өвс, 120 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгох болсныг танилцуулсан юм.

Орон нутгийн зүгээс онцгой комиссын ажлын хэсэгт худаг усны асуудал байгааг дуулгахад худаг засварлах зардлыг ХХААХҮ-ийн сайдын багцад суулгах боломжийг судалж үзнэ гэдгийг мэдэгдлээ.

Архангай аймагт нийт 954 бэлчээрийн худаг байгаагаас 85.1 хувийг ашиглаж, малчин өрх, мал сүргийн 80.8 хувь нь усаар хангагддаг. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 14.3 мянган малчин өрхийн 5.5 сая орчим толгой мал хаваржиж байна. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 61 өрхийн 12.7 мянга, өөр аймгийн бусад суманд 834 өрхийн 296.2 мянган мал отроор хаваржиж байгаа юм.

Холбоотой мэдээ