Түүх, соёлын хөдлөх өвийн улсын үзлэг, тооллого үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-13 11:10:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Түүх, соёлын хөдлөх өвийн улсын үзлэг, тооллогыг Өвөрхангай аймагт БСУГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.

Тооллогод Эрдэнэзуу музей, аймгийн музей, 18 сумын Орон нутаг судлах танхим болон Шанхын баруун хүрээ, Төвхөн хийдийн соёлын өв, үзмэр эд өлгийн зүйлийг хамруулах юм. Одоогоор Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт сумын Орон нутаг судлах танхимын эд зүйлийг тоолоод байгаа ба сумдын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.

Түүх, соёлын хөдлөх өвийн Улсын үзлэг тооллогыг дөрвөн жил тутам зохион байгуулахаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд тусгасан байдаг бөгөөд ингэснээр улсын хэмжээнд түүх, соёлын хөдлөх дурсгалын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан бүрдэж буй онцлогтой юм.

 

Холбоотой мэдээ