Ардын багш Л.Сосорбарамыг хүндэтгэн хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-13 16:05:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын арслан, гавьяат багш Л.Сосорбарамыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр хүндэтгэн хүлээн авч, уулзлаа.

Салбараасаа төрсөн Ардын багш Л.Сосорбарамд Онцгой байдлын албаны түүхэн музейг үзүүлсэн байна. ХААИС-ийн багш байсан хүн яагаад ОБЕГ-тай холбогдсон түүхийг сонирхвол, тэрбээр  “Би Хөдөө аж ахуйн их сургуулийн анхны оюутан. Анхны төгсөгч. Таван жил суралцаад сургуульдаа багшаар үлдсэн юм. 1972 он хүртэл нарийн мэргэжлийн хичээл зааж байгаад 1973 онд дээрээс чиглэл ирсний дагуу курст явснаар Иргэний хамгаалалтын багш болсон. Хичээлийн маань нэр сүүлд өөрчлөгдөөд Гамшгаас хамгаалах менежментийн хичээл нэртэй болсон. Гэтэл хүмүүс “Гамшгийн хичээл”, Гамшгийн багш явж байна" гээд байдаг. Түүнд нь их дургүй. Гамшгийн багш гэхээр би чинь гамшиг тарьдаг хүн болчихно биз дээ. Уг нь бол Гамшгаас хамгаалах менежментийн талаар заагаад байгаа юм шүү дээ" гэв.

Уг  хичээлийг Л.Сосорбарам  тэтгэвэрт гарахаасаа өмнө 17 жил, тэтгэвэрт гарснаасаа хойш 23 жил заажээ.

Холбоотой мэдээ