Иргэдэд жижиг дунд үйлдвэр, бизнесийн зээлийг бага хүүтэй олгохыг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-13 17:35:56

Ховд /МОНЦАМЭ/. Төрийн банкны Удирдах ажилтны баруун бүсийн улсын анхдугаар зөвлөгөөн Ховд аймагт эхэллээ. 

Монгол улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Төрийн банк үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн банкны Удирдах ажилтны баруун бүсийн улсын анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 13,14-ний өдөр Ховд аймагт зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Төрийн банкны гүйцэтгэх захирал, Төрийн банкны 21 аймаг, дүүргийн салбар тооцооны төв болон удирдлагын багийн захирал, менежерүүд оролцож байна.  

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож, үг хэллээ. Энэ үеэр жижиг дунд үйлдвэр болон бизнесийн зээлийг бага хүүтэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох, ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрах иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэг санал уламжлав. Зөвлөгөөний үйл ажиллагаа маргааш урлагийн наадмаар үргэлжилнэ.


Холбоотой мэдээ