Хүүхдэд үндэсний ёс уламжлалыг тоглоом наадмаар дамжуулан таниулах нь үр дүнтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-14 10:57:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гучин-Ус сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Заах аргын нэгдлээс “Дөрвөн бэрх” тэмцээнийг хүүхэд, багачууд эцэг, эхчүүдийн дунд зохион байгууллаа.

“Хүүхдүүддээ үндэсний ёс уламжлалыг тоглоом наадам, тэмцээн уралдаанаар дамжуулан таниулах нь хамгийн үр дүнтэй арга байдаг” хэмээн тус цэцэрлэгийн багш нар хэлж байна. Монгол зан заншил, ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачууддаа сурталчлан таниулж, өвлүүлэх зорилготой тус тэмцээний тэргүүн байрт П.Шинэчулуун багштай бэлтгэл бүлгийн эцэг, эхчүүд шалгарч, дэд байрыг Б.Цэцэгсүрэн багштай дунд бүлгийн эцэг, эхчүүд, гутгаар байрыг М.Одсүрэн багштай бага бүлгийн эцэг, эхчүүд тус тус эзлэв.

 

Холбоотой мэдээ