"Би орос хэлэнд дуртай" уралдаан зургаа дахь жилдээ боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ болон ОХУ-ын Тува улсын Дээд хурлын хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Я люблю русский язык" танин мэдэхүйн уралдаан зургаа дахь жилдээ боллоо.
Уг уралдаан тэмцээнийг Маршал
Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын
тэргүүний цогцолбор 1-р сургууль хариуцан зохион байгуулсан бөгөөд хоёр орны зан
заншил, соёлын онцлогийг харуулсан урлагийн тоглолт зэрэг бүтээлч ажлаар зочдыг угтан авсан юм. Энэ удаагийн "Я люблю русский
язык" уралдааны 1-р
байрт Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолбор 1-р сургуулийн баг, 2-р байрт Цогцолбор 2-р сургуулийн
баг, 3-р байрт Ерөнхий
боловсролын 3-р сургуулийн
баг тус тус шалгарлаа. Мөн
“Оросын баатар,
хотууд" бүтээлийн уралдаанд Ерөнхий
боловсролын 4 болон 3-р сургууль, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн баг эхний
гурван байр эзэлсэн юм.