Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг сар бүр зохион байгуулж байхаар болов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-03-15 15:58:41

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн 25-нд зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ.

Энэ нь Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймгийн төрийн байгууллагуудын удирдлагын манлайлал, хариуцлагыг дээшлүүлэх, аймаг, орон нутгийн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, шаардлагатай мэдээ мэдээллийг солилцох, эргэх холбоог сайжруулах зорилготой юм.

“Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”-ыг аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс боловсруулж аймгийн Засаг даргын 2019 оны 3-р сарын 12-ны өдрийн а/99 дүгээр захирамжаар батлууллаа.  

Холбоотой мэдээ