100 буудалт даамын тэмцээнд 1208 сурагч өрсөлдөж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-15 14:27:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар дунд сургуулийн 50 жилийн ойн нэрэмжит "100 буудалт даамын 1000 сурагч " тэмцээн өнөөдөр эхэллээ.


Тэмцээнд 1000 хүүхэд оролцуулахаар зохион байгуулагчдаас төлөвлөж байсан ч 100 буудалт даамаар оюун ухаанаа сорин өрсөлдөх сонирхолтой илүү олон хүүхэд бүртгүүлжээ. Энэхүү тэмцээнд 1208 хүүхэд өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулна. 

Холбоотой мэдээ