“ Ekaterinburg Grand Slam-2019”-д манай 20 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-15 15:34:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо гуравдугаар сарын 15-17-нд Ekaterinburg“Grand Slam-2019” жүдо бөхийн тэмцээн болно.


Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэхүү ээлжит цуврал тэмцээнд 47 орны эрэгтэй 203, эмэгтэй 152 нийт 355 гаруй жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д МУГТ Г.Одбаяр, Н.Хадбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нарын 11 жүдоч хүчээ сорино.


Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Э.Гэрэлмаа, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д А.Бадамгарав, Ц.Батцэцэг, -78 кг-д Ш.Сэржмядаг, +78 кг-д Б.Мөнхтуяа нарын есөн тамирчин барилдана.


Дашрамд сонирхуулахад, “Ekaterinburg Grand Slam-2019” олон улсын тэмцээний шагналын сан нь 154.000 америк доллар юм.

Холбоотой мэдээ