Харү башёг Их аварга Хакүхо, Ичиножёо нар тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-15 17:04:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Осака хотноо болсон Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 6 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Нишигикиг,  71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Шодайг тус тус давснаар Хакүхо 6, Какүрюү 5 даваатай болов.


Энэ өдөр нэгдүгээр сарын башёд түрүүлсэн Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжиг давснаар унаа, даваа 3-3 боллоо. Озэки Точиношин өнөөдөр Митакэүмиг давж 4 даваа, 2 унаатай болоод байна. Озэки Такаясү, Миёогирюүг давж 5 даваа, нэг унаатай байгаа бол энэ башёд нэг ч унаагүй явсан Озэки Гойэдо, Дайшёод унаж 5 даваа нэг унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа.


Харү башёгийн 6 дахь өдрийн байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноров хоёр нэг ч унаагүй башёг хамтдаа манлайлж байна. Тэдний араас 5 даваатай Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Такаясү тэргүүтэй 6 сумоч нэхэж байна.

 

Холбоотой мэдээ