“Олимпын боловсрол ба бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-16 09:38:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран "Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг Монгол Улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 2019 оны гуравдугаар сарын 18-наас 2019 оны 11 дүгээр сарын 18-нд зохион байгуулна.


Тус болзолт уралдааны зорилго нь өсвөр үеийнхэнд олимпийн соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол б
олон хүмүүжлийг эзэмшүүлэх, үүгээр нь дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас чадварыг нь нээн илрүүлэхэд оршино. Мөн олимпийн танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх юм.


Энэхүү уралдааны хүрээнд бэлтгэл ажлууд өрнөжээ. Өнөөдөр тус болзолт уралдааны хүрээнд хамтран ажиллах телевизийн сувгууд болон спорт холбоодтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үзэг зурах ёслол боллоо. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОА-ийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар болон Монголын бадминтон сонирхогчдын холбоо, Монголын байт харвааны холбоо, Монголын рагбигийн холбоо, Монголын боксын холбоо, Монголын гимнастикийн холбоо, Монголын уулын холбоо, Монголын серфингийн холбоо, Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, SPS HD, STAR телевизийн удирдлагууд оролцов.


МҮОХ, МҮОА-иас тус болзолт уралдааны хүрээнд цаашид илүү олон спорт холбоод болон бусад байгууллагыг хамруулж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад нээлттэй гэдгээ онцолж байсан юм.

Холбоотой мэдээ