ХБНГУ-ын боксын холбоотой ОБЕГ-ын “Аврагч” БТСХ хамтран ажиллана

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-16 12:53:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/-ын Боксын холбоотой хамтран ажиллах гэрээнд ОБЕГ-харьяа "Аврагч" БТСХ-ны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр гарын үсэг зурлаа.


“Аврагч” спортын хорооны төлөөлөгчдийг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Д.Ганбат хүлээн авч уулзан тус улсын Онцгой байдлын албатай хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна.


“Аврагч” спорт хорооны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажилд тусалж дэмжсэн ОБЕГ, Монголын боксын холбоо, МИАТ компани, Герман улсад ажиллаж амьдарч байгаа гавьяат дасгалжуулагч С.Баясгалан, Цог клубын хамт олонд тус хорооны хамт олон талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ