Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулийг сурталчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 18:59:47

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас шеф байгууллагын хүрээнд Бөмбөгөр сумын малчдад тусламжийн зориулалтаар 1 тонн тэжээл, 150 ширхэг нэмнээ зэргийг сумын ЗДТГ-т хүлээлгэн өгчээ.

Мөн үеэр албаны ажлаа давхар хийсэн бөгөөд тус сумын ЗДТГ-тай хамтран “Хуулийн хэрэгжилт-хөдөлгөөний соёл” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулсан байна.

Энэ хугацаанд иргэдийн дунд “Замын хөдөлгөөний шинэчилсэн хууль”-иар сургалт орж, тараах материалаар холбогдох мэдээллийг өгч ажиллажээ. Мөн үеэр 97 тээврийн хэрэгсэл шалгаж, зөрчилтэй явсан 6 хүнд 288.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулж, 36 тээврийн хэрэгслийн зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ