Дасгалжуулагч Ш.Чинсанаа Будапешт хотноо ОУОХ-ны сургалтад хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-16 15:55:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо бөхийн дасгалжуулагч Ш.Чинсанаа хамрагдахаар болов.


Унгар улсын Будапешт хотын Биеийн тамир, боловсролын их сургуульд зохион байгуулах энэхүү "Олон улсын дасгалжуулагчийн сургалт" нь гуравдугаар сарын 18-наас зургадугаар сарын 7-нд болох юм. Өмнө нь манай улсаас Туялзуур сэлэмний дасгалжуулагч Д.Ганбаатар, хөлбөмбөгийн дасгалжуулагч З.Баттулга нар амжилттай суралцаж диплом гардан авсан билээ.

Холбоотой мэдээ