Монголын шигшээ баг Ираны шигшээд 9:1-ээр хожигдлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-16 16:10:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ОХУ-ын Якутск хотноо эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээн эхлэв. Эхний тойрогт манай шигшээ баг Ираны багт 9:1-ээр хожигдлоо.


Манай баг тамирчдаас Э.Бэхбаяр л ганцаараа ялсан байна. Тус тэмцээний нээлтийн барилдаанд халз тулсан ОХУ-ын шигшээ баг Куба улсын шигшээ багийг 9:1-ээр илүүрхэн хожлоо.

 

Монгол – Иран – 1:9

 

57 кг Т.Түвшинтулга – Алиреза Сарлак - 2:3

 

61 кг Э.Бэхбаяр – Иман Садегикукандех - 4:0

 

65 кг Б.Батмагнай – Хассанали Гиази - 3:7

 

70 кг Г.Мандахнаран – Мейсам Насири - цэвэр

 

74 кг Б.Бат-Эрдэнэ – Реза Афзалипаемами – 0:7

 

79 кг Д.Төгс-Эрдэнэ – Юсефали Осмавандани - 0:11

 

86 кг О.Үйтүмэн – Мерсад Маргзари – 3:5

 

92 кг Б.Өлзийсайхан – Эбрахимизил 0:10

 

97 кг Л.Төртогтох – Алиреза Гударзи 0:10

Холбоотой мэдээ