Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-17 17:30:49

Дорноговь /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа Дорноговь аймгийн харьяат Монгол Улсын баатар Д.Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөснөөр үргэлжлэв.

Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Дашийн Данзанваанчиг Монгол ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж таван удаа шархадсан ч тулалдсаар гарамгай гавьяа байгуулжээ.

Түүний баатарлаг үйлсийг үнэлж Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1945 оны есдүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.

Баярын үеэр “Мөнхөд залуу мөрдөстөн ахмадууд” өдөрлөг, баярын хурал зохион байгуулснаас гадна цэргийн албанд үр бүтээлтэй ажилласан алба хаагч, ахмад  настныг шагнаж урамшуулсан байна.

Холбоотой мэдээ