Сурагчид малчдад туслах аянд нэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:18:23

Хөвсөгл аймгийн Мөрөн сумын Үндэсний лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн 2000 орчим сурагчид “Малчдадаа туслах сэтгэлийн бэлэг” сайн үйлсийн аян өрнүүлж 163 шуудай хивэг, 118 бээлий, 312 нэмнээг өөрсдийн гараар эцэг эхчүүдтэйгээ хамтран хийжээ.

Мөн бусад сургуулийн багш сурагчдыг сайн үйлсийн аянд нэгдэж малчдад туслахыг уриалсан байна. Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд 12 суманд хаваржилт хүндэрч аймгийн хэмжээнд 10 мянга гаруй мал хорогдоод байгаа гэнэ. Малчдад туслах аянд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш сурагчид, Онцгой байдлын газрын албан хаагчид, Эрдмийн далай сургуулийн сурагчид ийнхүү нэгдэж тусламжаа хүргээд байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ