Зэвсэгт хүчний 98 жилийн ойн барилдаанд гарьд Б.Гончигдамба түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-18 11:35:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж, Монгол улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүллээ.


Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр нар тэргүүлсэн хүчит бөхчүүд хүч сорьж Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин, Б.Гончигдамба гарьд түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин, Монгол улсын арслан Э.Оюунболд долоо даван үзүүрлэв.


Шөвгийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат "Булганхангай" бөхийн дэвжээ, "Женко" клубын бөх, Монгол улсын заан Н.Түвшинбаяр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Аварга" дээд сургуулийн бөх аймгийн арслан Э.Мөнхбаатар нар шалгарлаа.

Холбоотой мэдээ