Казахстан улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-18 20:50:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён К.И.Кобландинг хүлээн авч уулзах үеэр Казахстан улсын Засгийн газрын зардлаар жилд таван оюутан суралцаж байгааг нэмэгдүүлэх талаар тохирлоо.


Энэ саналаа 2008 онд байгуулсан хэлэлцээрт нэмж тусгах юм.  Мөн зан заншил, соёл, газар нутаг ойр улсын хувьд соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны салбар дахь түүх, археологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Тус яам Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хоёр улсын боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж хоёр тал үзлээ.

Холбоотой мэдээ