Францын сайд муураа “Brexit” гэж нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-19 11:30:18

ПАРИС. /Le Journal du Dimanche/. Францын Гадаад хэргийн яамны дэргэдэх Европын хэрэг эрхэлсэн сайд Натали Луазо муураа “Брексит” гэж нэрлэхээр шийджээ. “Шийдэмгий бус байдалтай нь холбогдуулан түүнийг ингэж нэрлэхээр болсон” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Натали Луазо “Brexit”-тэй холбоотой асуудлуудыг хянан судалдаг байна. Их Британийн эрх баригчид Европын Холбоотой урт хугацааны туршид хэлэлцсэний эцэст зөвшилцөлд хүрч чадсан боловч “Brexit”-ийн нөхцөлийг тус улсын парламент батлахгүй байгаа билээ. Энэ байдал нь Францын сайдад гэрийн тэжээвэр амьтныг нь санагдуулсан бололтой.


“Муур гадагш гарах гэж өглөө болгон намайг сэрээдэг хэдий ч хаалга онгойлгох бүрт тээнэгэлзсэн байдалтай байрандаа үлдэж, над руу баргар царай гаргадаг. Ийм учраас л түүнийг Брексит гэж нэрлэх болсон юм даа” хэмээн тэрбээр ярьсан байна. 

Холбоотой мэдээ