Мансууруулах бодис хил давуулахыг завдсан иргэдэд цаазын ял ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-19 14:45:32

ХАНОЙ. /VNA/. Вьетнамын Ханой хотын Ардын шүүх мансууруулах бодис хууль бусаар хил давуулахыг завдсан тус улсын гурван иргэнд цаазын ял, нэг иргэнд бүх насаар хорих ял тус тус ногдуулсан байна.


Дээрх иргэд нь 24-49 настай байсан ба бүгд хойд нутгийн Хай Пхонг хотын оршин суугч байжээ. 36-аас доош сартай хүүхэдтэйг нь харгалзан үзэж, нэг иргэнд бусадтай нь харьцуулахад хөнгөн ял ногдуулжээ.  


Вьетнам улсын хуулийн дагуу 600 граммаас их героин эсвэл 2.5 килограммаас дээш хэмжээний метамфетаминийг нууцаар хил давуулсан тохиолдолд цаазын ял ногдуулдаг байна. Үүнээс гадна 100 грамм героин эсвэл 300 грамм хууль бус мансууруулах бодисыг үйлдвэрлэсэн эсвэл худалдаалсан тохиолдолд мөн ялын дээд хэмжээг ногдуулдаг ажээ.

Холбоотой мэдээ