Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-19 16:40:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг мөрдлөг болгон цэцэрлэг бүр өөрсдөө хөтөлбөрөө боловсруулдаг. Багш нарын нэгдсэн агуулга, аргачлал сайтай гарын авлага зайлшгүй шаардлагатай. Багшийн ур чадвараас хүүхдийн хөгжил төлөвшил шалтгаалдаг учраас цэцэрлэгийн багшийн мэргэжил дээшлүүлэх, туслах багшийг сургалтад хамруулах зэргээр багш бэлтгэх тогтолцоонд анхаарах шаардлагатай гэдгийг үндэсний баг БСШУС-ын сайдад танилцуулав.


Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт шинжилгээ хийж, зөвлөмж, боловсруулах үндэсний багтай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр очиж танилцлаа.

Сум, аймаг, нийслэл, дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нараас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй баг сургуулийн өмнөх боловсролын өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна.


Цэцэрлэгийн хүүхдүүд ядарч гэртээ ирдэг, багш нарын ачаалал их, тайлан мэдээ хөтлөх зэрэг бичиг цаасны ажилд дарагдаж, хүүхэдтэйгээ ажиллах боломж олдохгүй байна гэх гомдол багш, эцэг эхчүүд тавьдаг учраас сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, агуулгыг нэгтгэж сайжруулахаар БСШУС-ын сайдын тушаалаар үндэсний баг гарган ажиллуулж байгаа юм.

Үндэсний баг цэцэрлэгийн багш нарын ажлын ачааллыг бууруулах, хөтөлбөр агуулгыг сайжруулах талаар тав хоногийн хугацаанд хэлэлцэж, саналаа нэгтгэх юм.


Холбоотой мэдээ