Малчдад тусалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 10:33:03

Олон улсын Улаан загалмайн байгууллага болон Увс аймгийн Улаан загалмайн хорооноос тус аймгийн Сагил сумын таван багийн мал цөөнтэй, амьжиргааны түвшин доогуур 24 малчин өрхөд хүнсний бүтээгдэхүүн, бараа материалын тусламж олголоо.

Цас ихтэй өвөлжилт хүндэрсэн цаг үеэр малчдад тусламжийн гараа сунгасан Улаан загалмайн байгууллагад Сагил сумын ард иргэд талархаж байна.

Энэхүү тусламжийг Увс аймгийн цас зудтай байгаа 8 сумын 24 малчин өрхөд тус бүр үзүүлж байгаа аж.

  Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ