Үндэсний гар урчуудыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 10:48:54

Энэ сарын 22-ны өдрөөс тэмдэглэх Наурыз баярыг угтан эмэгтэйчүүдийн «Арулар» ТББ залуу бүсгүйчүүдийн дунд «Үзэсгэлэнт хавар» уралдаан зохион байгууллаа.

 

Уралдаанд үндэсний хувцас өмсөж хэрэглэх, угийн бичиг удам судраа мэдэх, хоол бэлтгэхээс эхлээд эмэгтэйчүүдий зайлшгүй мэдвэл зохих чадваруудаар шалгаруулахад «Зайд» сургуулийн ахлах ангийн сурагч Р.Жанар, нэгдүгээр бүрэн дунд сургуулийн сурагч А.Айтолкын, Р.Жанылсын нар эхний гурван байрыг эзлэв.

Мөн баярыг угтан яруу найраг, харилцаа дуу, ерөөл магтаал, үндэсний гар урлалын уралдаан тэмцээн, нас сүүдэр дал гарсан ахмадуудад зориулсан «Наурыз көже» зоог, биеийн тамирын төрөл бүрийн арга хэмжээ зохиогдохоор бэлтгэж байна.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ