Газрын тос боловсруулах чиглэлээр зарласан тэтгэлэгт хөтөлбөрт Дорноговиос оюутан бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-21 10:39:35

Дорноговь/МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Энэтхэг Улсаас 2019-2020 оны хичээлийн жилд газрын тос боловсруулах чиглэлээр оюутнуудыг сургах бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барихтай холбогдуулан орон нутгаас үйлдвэрт ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх санал тавьсан байна.

Тиймээс "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-иас Энэтхэгийн Элчин сайдын яаманд хүсэлт гаргасны дагуу ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол эзэмшсэн, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, газрын тос боловсруулах чиглэлээр суралцах сонирхолтой залуусыг Дорноговиос бүртгэсэн байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зарын дагуу Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлсэн материалыг Энэтхэгийн Элчин сайдын яаманд хүргүүлжээ.

Бүртгүүлэгчид онлайнаар анкет бөглөсний дараа Энэтхэгийн Элчин сайдын яамнаас зохион байгуулах ярилцлагад орох аж. Хэрэв тэнцвэл тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана.

Холбоотой мэдээ