“Xiaomi” компанийн орлого 52.6 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-21 14:26:18

БЭЭЖИН. /China Daily/. Өнгөрсөн онд БНХАУ-ын “Xiaomi” компанийн орлого 179.9 тэрбум юаньд /26 тэрбум ам.доллар/ хүрсэнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 52.6 хувиар өссөн байна.


Энэхүү өсөлт нь ухаалаг гар утасны борлуулалт ихээхэн өссөн хийгээд гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлээ амжилттай тэлсэнтэй холбоотой юм. Бээжинд төвтэй тус компанийн мэдээлснээр, өнгөрсөн онд 118.7 сая ухаалаг гар утас худалдаалсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.8 хувиар өссөн ажээ. 


Xiaomi” компани нь өнгөрсөн хоёрдугаар сард 5G сүлжээг дэмждэг, шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулсан нь ухаалаг гар утасны ханасан зах зээлд сэргэлт болсон юм. 

Холбоотой мэдээ