Б.Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан зохиолч уншигчдын уулзалт болов

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-03-22 20:47:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-нд тохиосон Дэлхийн яруу найргийн өдрөөр дорны нэрт яруу найрагч, Монгол Улсын төрийн шагналт, МУСГЗ Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан зохиолч уншигчдын уулзалт болжээ.

МҮНС болон МЗЭ, МҮЗЭХ, Дэлхийн Утга Соёлын  академи хамтран хийсэн уулзалтыг МҮНС-ийн захирал, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом" -ын эзэн Б.Ичинхорлоо нээж үг хэлэв.

МУСГЗ, Дэлхийн утга соёлын академийн тэргүүн Г.Мэнд-ооёо "Уран уншлага-Б.Явуухулангийн бүтээлээс" үндсэн илтгэл тавьж, МЗЭ-ийн УЗ-ийн дарга, МУСГЗ До.Цэнджав "Монголын яруу найргийн үнэт зүйл, хөгжлийн төлөө" илтгэлээ сонордуулав. СУИС-ийн Урлаг, утга зохиолын тэнхмийн багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамцын "Б.Явуухулангийн "Тэхийн зогсоол" дууль, найраглалын тухай" судлал шүүмжийг хэлэлцүүллээ. Илтгэлүүд завсар Б.Явуухулангийн уянгын шүлгүүдээс уран уншиж, яруу найргийн түүврүүдийг нь дэлгэн үзүүлж, дуу хоолойг нь хадгалсан бичлэгүүдээс сонсголоо. 

Холбоотой мэдээ